Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 799 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн хоёр хүн эдгэрч дараагийн сувилалд шилжжээ.
ХӨСҮТ-ийн эмчилгээнд байгаа 12 хүний 5-ынх нь биеийн байдал хөнгөн, 7 нь хүндэвтэр байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинаа 218 мянган хүн шинээр халдвар авч, 3 мянга гаруй хүн эндcэн бол 304 мянга гаруй хүн эдгэрчээ. Энэ нь өнгөрсөн өдрөөс өвчлөл 15 мянгаар нэмэгдэж, нас баралт 6 мянгаар буурсан үзүүлэлт юм.