1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед дэлхийн шилдэг бөхчүүдийн нэгт тооцогдож явсан МУГТ О.Пүрэвбаатар чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багт зөвлөх дсгалжуулагчаар ажиллахаар болжээ.
МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх албан тушаалдаа орсон даруйдаа Удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулхаа мэдэгдээд байсан. Уг хурал “Туушин” зочид буудалд болж, 21 аймаг хотын 60 гаруй багш дасгалжуулагчид оролцсон байна. Уг хурлаас О.Пүрэвбаатарыг ҮШБ-ийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллуулах шийдвэр гарсан байна.
МЧБХ-ноос О.Пүрэвбаатар гавьяатад цалин олгож, гадагшаа тэмцээнд явах зардлыг нь даах юм байна.