Төрийн үйлчилгээний төлбөр тооцоо шуурхай болно

Монголбанк, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хооронд хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэжээ. Ингэснээр тус газраас нэвтрүүлж буй ᠎E-Mongolia цахим порталаар дамжих бүхий л төрийн үйлчилгээний гүйлгээ Монголбанкаар дамжин төлөгдөх боломж бүрдэх ба энэхүү томоохон төсөл амжилттай хэрэгжих үндэс суурь болох юм. Өөрөөр хэлбэл 180 орчим төрлийн төрийн үйлчилгээний төлбөр Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн системд боловсруулагдаж, тухайн агшин бүрд харилцагчийн гүйлгээ баталгаажиж, гүйлгээ нь бодит цагийн горимоор Төрийн сангийн газрын дансанд тусах аж.   

Одоогийн байдлаар Монголбанк нь Нийслэлийн засаг даргын тамгын газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, эдгээр байгуулагын зарим үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг гүйцэтгэж байна.