Улсын хэмжээнд энэ жил сургуулийн өмнөх боловсролын 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, дээд боловсролын 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтаа эхлүүлж, нийтдээ нэг сая дөчин мянга гаруй суралцагч хичээлдээ орж байна.
Үүнээс нийслэлд ерөнхий боловсролын 35 сургууль, 65 цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ. Үүний нэг нь долоон жил гацаад байсан Сувиллын 10-р цэцэрлэг юм. Тус цэцэрлэгийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.