Соёлын сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн 18 хүртэлх насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн өмчийн музейнууд үнэгүй үйлчлэхээр болжээ.
Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол ахуй, өв соёлыг өвлүүлэн түгээх, сурч боловсрох авьяас, ур чадвараа хөгжүүлэхэд нь музейн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.