ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 23-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 399 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд:
- 2020 оны наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцооор ирсэн 268 хүний шинжилгээ
- 2020 оны наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцооор ирсэн 67 хүний давтан шинжилгээ
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ
- Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27 хүний шинжилгээ
- замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүний шинж илгээ
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ
- Сувилалд тусгаарлагдсан 5 хүний шинжилгээ /Эдгэрээд гарсан хүмүүс/
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
- "Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 298. Үүнээс 289 хүн эдгэрлээ"
- Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч, сувилал руу шилжлээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 298. Үүнээс 289 хүн эдгэрсэн байна. Эдгэрсэн 289 хүнээс сувиллын ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 40, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 218 хүн байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний бие хүндэвтэр байгаа. Нийтдээ ХӨСҮТ-д 24 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна" гэсэн мэдээллийг өглөө.