НБОГ-ын даргын А/66 дугаар тушаал Ойн дагалт баялгийг болц гүйцэхээс өмнө болон зөвшөөрөлгүй түүж бэлтгэхээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлын хүрээнд Байгаль хамгаалах тасгийн нийт 33 байгаль хамгаалагч хариуцсан газар нутагтаа шалгалтыг эрчимжүүлэн зохион байгуулан ажиллаж байна.
Төвийн хэсгийн байгаль хамгаалагчид СБД, ЧД-ийн 19, 20 дугаар хорооны нутагт хяналт шалгалт хийж ажиллалаа. Ойн дагалт баялаг болох Хуш модны самар түүсэн 7 зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээнүүдийг авсаар байна. Мөн нийслэлийн ногоон бүсэд ялж зугаалж буй иргэдийг шалган нэвтрүүлж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар