Нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал, амралтын талбайг энэ сарын н 25-наас эхлэн хөөсөөр угаахаар болжээ. Улмаар есдүгээр сарын 1-нээс эхлэн нийтийн эзэмшлийн томоохон гудамж, зам талбайд тусгай зориулалтын автомашинаар халдваргүйтгэл хийхээр болж, хуваарийг батлан бэлтгэл ажлаа бүрэн хангасан тухай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн 3-5 дугаар сард Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай зориулалтын автомашинтайгаар таван удаагийн давтамжтай 619 рейс буюу 18 мянга 980 км гудамж, замд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.