Тусгай зөвшөөрөлтэй талбайн гаднаас олборлосон 230 грамм алтыг хураав

Экологийн цагдаагийн алба хаагчид Сэлэнгэ аймагт хяналт шалгалтаар ажиллалаа. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багт оршин суух иргэн Б энэ сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлэн 230 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Түүнчлэн экскаватор 3, ковш нэг, алт угаах төхөөрөмж нэгийг тус тус битүүмжлэн, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шалгалтын ажиллагааг явуулж байна.