Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 602 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Сиднейгээс ирсэн 186, Сөүлээс ирсэн 259, тусгаарлалтад ажилласан 46, гаднын улс оронд явах хүсэлт гаргасан 77, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурав, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 298 байгаагаас 281 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Эдгэрсэн хүмүүсийн 52 хүн нь сувилалд, 14 нь гэрт байна. 215 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.

Одоогийн байдлаар халдвартын клиникт 17 хүн эмчлүүлж байна. 15 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Харин ХӨСҮТ-д ажиглалт, тандалт, тусгаарлалтад 35 хүн байгаа” гэлээ.