Авлигатай тэмцэх газар 2020 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд 2 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Өнгөрсөн долоо хоногт 25 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгажээ. Хянан шийдвэрлэсэн 2 мэдүүлгийг зөрчилд тооцохгүй анхааруулав. Одоогоор ажиллагаанд 23 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх газар