Нийслэлийн бүх шатны боловсролын 938 байгууллагад хяналт шалгалт хийнэ

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан 01/96 тоот удирдамжийн дагуу Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал болон СOVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар Боловсролын хяналтын чиглэлээр-18, Эрүүл ахуй халдвар хамгаалалын хяналтын чиглэлээр-10, Хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр-6, нийт-36 байцаагч 938 байгууллагад 2020.08.17-ны өдрөөс 2020.09.26-ны өдөр хүртэл хяналт шалгалт хийж эхэллээ.

Шалгалтаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Барилгын тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын биелэлтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал, дүгнэлт гаргах юм.

Эх сурвалж: НМХГ