ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "
Сүүлийн 24 цагийн дотор 214 мянган хүн коронавирусийн халдвараар шинээр өвчилж, 4,000 гаруй хүн коронавирусийн халдварын улмаас эндсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес өчигдөр “Дэлхий дахинд боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор хүүхэд залуусыг цар тахлаас сэргийлэх нөхцөл бололцоог бүх боловсролын байгууллага бүрэн хангасны дараа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг анхааруулсан.
Мөн цар тахлыг бууруулахад залуучуудын үүрэг хамгаас чухал байгааг нэмж онцолсон.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 67,000 хүн , Бразил, АНУ-д тус бүр 55 мянган хүн шинэ коронавиурсийн халдвар авсан. ОХУ-д 5,102 хүн өвчилж, 129 хүн эндсэн бол БНХАУ-д 82 тохиолдол бүртгэгджээ. Мөн Япон, БНСУ-д өвчлөл тасралтгүй нэмэгдсээр байна" гэв.