Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл
"Дэлхийн 216 улс, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд нийт 20,226,094 хүн өвчилж, 13,313,723 хүн эдгэрэн, 741,113 хүн нас бараад байна.
Сүүлийн 24 цагийн дотор 216 мянган хүн шинээр халдвар авч дөрвөн мянга гаруй хүн энджээ.
ДЭМБ-ын яаралтай тусламжийн гүйцэтгэх захирал Майкл Райан өчигдөр “Коронавирус тархигүй ч хүний биед орж, олон хүнийг өвчлүүлж байгаа тул зөвлөмжийг сахиж, дархлаагаа дэмжих замаар тархалтыг зогсоох боломжтой” хэмээн хэлсэн.
Хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 4,945 хүн өвчилж, 130 хүн эндсэн бол БНХАУ-д 61 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Япон улсад өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр 700 хүн шинээр өвдөж, 5 хүн нас барсан.
Шинэ Зеландад 102 хоногийн дараа дотоодод дамжсан коронавирусийн эхний халдварын тохиолдол бүртгэгдлээ. Хүн амын дунд халдвар тараагүй гээд тайвширч болохгүйг дэлхийн бусад улсын жишээнүүд харуулж байна" гэв.