Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 11-ний өдөр улсын хэмжээнд нийт 677 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд,
Наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ,
Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ,
Ажиглан тусгаарлах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 21 ажилтны шинжилгээ,
Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээ,
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ,
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ,
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 21 жолоочийн шинжилгээ,
Орхон аймагт тусгаарлах байранд тусгаарлагдсан 71 хүний шинжилгээ,
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ,
Баруун хараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээ багтаж байна.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс зургаан хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалт болох сувилал руу шилжиж байна.
Эдгэрч гарсан хүмүүс энхийг сахиулагчид болон долдугаар сарын 29-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс.
Ингээд өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусийн 293 тохиолдол батлагдсан. Үүнээс 269 хүн эдгэрсэн байна.
Эдгэрсэн хүмүүсээс 50 нь сувилалд, 26 нь гэртээ тусгаарлагдаж байгаа бол 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. Одоогоор ХӨСҮТ-д 24 хүн COVID-19 халдварын улмаас хэвтэн эмчлэгдэж байна.
ХӨСҮТ-д нийт 43 хүн эмчлэгдэж тусгаарлагдаж буй бөгөөд тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна” гэв.