НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 16-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2020 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг наймдугаар сарын 16-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. 

Та бүхэн 2020 оны долоодугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.