УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас иргэдээ татан авсан билээ. Уг арга хэмжээг мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад мэргэжлийн албадтай хамтран амжилттай зохион байгуулсан юм.
Алтанбулагийн боомтоор нийт 286 иргэнийг татан авсан бөгөөд иргэдийг хил нэвтэрсэн даруйд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авчээ. Улмаар тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийсэн байна. Ингэхдээ найман иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 278 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгуудын холбогдох газруудад шилжүүлжээ.