Оросууд СoVid19 халдварын эсрэг вакцинаа “Спутник V” гэж нэрлэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр тус улсад бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин бэлэн болсон талаар мэдээлэв. Тус улсын ЭМЯ нь вакциныг албан ёсоор баталгаажуулсан байна. 

Уг вакциныг “Спутник V” буюу Зөвлөлтийн үед тус улсын хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуулын нэрээр нэрлэжээ. Улмаар вакциныг ирэх сараас олноор үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

ДЭМБ-аас уг вакциныг баталгаажуулах асуудлыг ярилцаж байгаа аж. 

Одоогийн байдлаар Латин Америк, Ойрх Дорнод, Азийн 20 улс нийт нэг тэрбум гаруй тун вакцин захиалжээ. Цаашдаа жил бүр 500 сая вакцин үйлдвэрлэх боломжтой гэнэ.