“ЖИТАЙМ” сүлжээний хохирогч, харилцагчдын АНХААРАЛД

“ЖИТАЙМ” сүлжээний Э.Оюунчимэгт холбогдох 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны 2020 ШЦТ / 687 тоот шийтгэх тогтоол хүчин төгөлдөр боллоо.

Тус шүүхийн тамгын газраас хэргийн хохирогч, иргэний хариуцагч нарт шийтгэх тогтоолыг гардуулах ажлыг энэ сарын 12- 25-ны өдрийг дуустал ажлын 10 хоногт багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Иймд хэргийн оролцогчид шийтгэх тогтоол гардан авахдаа иргэний бичиг баримттай ирэхийг мэдэгдлээ.

Шүүхийн хаяг: Сонгинохайрхан дүүрэг 1-р хороолол 17-р хороо 32-р байрны ард байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн байр

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар