Тархи судлалын үндсэн арга техникийн сургалт болж байна

АШУҮИС-н Тархи судлалын хүрээлэн 2020.08.10-14нд Олон улсын Тархи судлалын байгууллага IBRO-с жил бүр зохион байгуулдаг Тархи судлаачдын эзэмших ёстой судалгааны арга техникүүдийг заах сургалтыг зохион байгуулж байна.

Уг сургалтанд сууснаар дэлхийн өндөр хөгжил бүхий 90 гаруй улсын шинжлэх ухааны байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авах бөгөөд энэ жилийн хурлыг олон нийтэд онлайнаар үнэ төлбөргүй түгээж байгаа нь онцлог юм. Үндсэн сургалтын төлбөр нь 300 USD боловч Монголын Тархи Судлалын хүрээлэн залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих үүднээс 40,000 төгрөгийн төлбөртэй доорх арга техникүүдийг зааж сургах болно. Үүнд:

Эсийн өсгөвөрлөлт

Эсийн амьдрах чадварын сорил

ДНХ ялгах аргачлал

Бодит хугацааны полимеразын гинжин урвалын үндсэн зарчим (COVID-19-д ашиглагдаж буй)

Иммуногистохими

Стеротаксинг – тархины ховдолд тарилга хийх арга

Хулганы зан төрхийг тодорхойлох арга

Тархи зүсэлт хийх/ Гистологи харах

Хулганы тархины эдийг хөлдөөн бэхжүүлэх/зүсэлт хийх

Олон төрлийн микроскоп ашиглах арга

Иммуноблоттинг туршилт хийх

зэрэг нарийн техникүүд багтах ба цаашид гадаадад тархи судлалаар мэргэшин ажиллах зорилготой судлаачдад зориулсан тусгай хөтөлбөр юм. Сургалтанд хамрагдахын тулд монголын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг баклаврын зэрэгтэй төгссөн байх шаардлагатай.