Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг энэ сарын 5-ны өдөр байгуулагджээ.
Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байна. Уг Ажлын хэсэг өнөөдөр хуралдсан байна.
Хуралдаанаар урд хөршид хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэх өгөх ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй хамтарч ажиллах талаар холбогдох яамдын Дэд сайд болон ажлын хэсгийн бусад гишүүд санал солилцжээ.