Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр 18.00 цагт дуусна. Энэхүү иргэдийг татах авах ажиллагааг энэ сарын 7-ноос 10-нд зохион байгуулж байгаа юм. Уг боомтоор Монгол Улсын 150 иргэн, Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын 180, нийт 330 гаруй иргэнийг хил нэвтрүүлнэ гэж тооцжээ.
Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу наймдугаар сарын 7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн хилээр нэвтэрчээ. Харин наймдугаар сарын 9-нд нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрсэн байна. Эдгээр иргэний 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэн байсан аж. Хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад аваад байна.