Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
2020 оны наймдугнаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээ СӨРӨГ гарсан. Үүнд:
Наймдугаар сарын 9-нд УБ-Франкфурт чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ
Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 30 ажилтан
Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ
Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн 16 хүний анхны шинжилгээнд коронавирус илрээгүй.
Долдугаар сарын 21-нд Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
Тусгаарлах байранд байгаа 5 хүний давтан
Цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан 293 тохиолдол байгаагаас ХӨСҮТ-д 30 хүн байна. Биеийн байдал хөнгөн.
Эдгэрсэн 263 хүний 47 нь судвилалд, 23 хүн нь гэрт, 193 хүн нь ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалтад байгаа нэг хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байгааг мэдээллээ.