Тарваганы мах эд, эрхтэнг нийслэл рүү оруулж ирэхгүй байхыг анхаарууллаа

НОБГ, НМХГ, НЭМГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЗӨСҮТ-өөс Улаанбаатар хотын суурьшлын бүсэд тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй гэсэн зөвлөмж ирүүлсний дагуу 2017 оноос эхлэн суурьшлын бүсийн монгол тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн хувьд байгаль хамгаалагчдын дунд "Хавхгүй нийслэл 2020" уралдааныг зохион байгуулаад хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлж байна.

Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тарвага, амьтан агнахыг хориглосон байдаг. Гэвч иргэд хавх, урхи ашиглаж тарвага агнах явдал мэр сэр гарч байна. Энэ нь тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй юм. Энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн. Иймээс тарваганы мах эд, эрхтэнг нийслэл рүү оруулж ирэхгүй байхыг анхаарууллаа.