Дэлхийн гурван орон тус бүрт 50 мянган шинэ тохиолдол илэрлээ

Халдварын тархалтаар тэргүүлж буй Бразил, Энэтхэг, АНУ-д нэг өдөрт коронавируст халдварын 50 мянган шинэ тохиолдол илэрлээ. Харин дэлхий даяар нэг өдөрт 252,977 шинэ тохиолдол илэрч нийт халдвар авагсдын тоо 18,6 сая болжээ.

Нэг өдөрт 6,248 хүн нас барснаар нийт барагсдын тоо 700 мянга давсан бол 11,9 сая хүн эдгэрээд байна. Дэлхийн 27 оронд мянгаас олон шинэ тохиолдол илэрч, 10 оронд зуугаас олон хүн нас барсан ба нэг саяас олон халдвар илэрч, нэг саяас олон хүн эдгэрсэн гурван орон байгаа юм /Бразил, Энэтхэг, АНУ/ .

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

Бразил - 1,394

АНУ - 1,344

Энэтхэг - 849

Өмнөд Африк - 345

Колумби - 298

Мексик - 266

Иран - 212

Перу - 196

Аргентин - 166

ОХУ - 144