Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:
Найдангийн Түвшинбаяр
МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:
Цэвэгмидийн Бат-Энх
Чойжгаваагийн Наранбаатар
Жүгдэрийн Отгонцааган
Галсанжамцын Пүрэв-Очир
МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 14-нд зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.