Булган-Мөрөн чиглэлд энэ оны зургаадугаар сарын 21-ны өдөр орсон аадар борооны улмаас А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн.
Тус авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК шаардлагатай засварын ажлыг гүйцэтгэж, бүрэн дуусгажээ.