Гадаад харилцааны яамнаас ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа, COVID-19 цар тахлын улмаас Хятад, Орост үзүүлэхээр амласан Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийн явц, “Ногоон гарц” арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэхэд ГХЯ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.
ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг "Ногоон гарцын түр журам хэрэгжсэнээр манай улсын жолоочид ачаа бараа тээвэрлэхэд хялбар болно. Мөн зайлшгүй шаардлагатай инженер техникийн ажилчид харилцан зорчих боломжтой. Журамд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлоход хил, гааль дээр зарцуулж буй хугацааг шуурхай болгох зохицуулалт тусгагдсан" гэв.