ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Ингээд Монгол Улсад нийт батлагдсан 291 тохиолдлын 225 нь эдгэрсэн. Одоо 66 хүн хяналт, эмчилгээнд байна. Үүний биеийн байдлыг үнэлж үзвэл хөнгөн 62, хүндэвтэр гурван хүн, хүнд түвшинд байгаа нэг хүн бий.
Манай Улсад эмчлүүлж эдгэрсэн Франц Улсын иргэн маш олон хүнтэй хавьтсан ч халдвар тараагаагүй байсан. Тэр хүн таксинд суухдаа жолооч нь амны хаалтгүй байхад “та амны хаалт зүүхгүй бол би суухгүй” гэж шаардлага тавьсан байсан. Ингээд таксины жолооч амны хаалт зүүж, франц иргэнд такси унаагаар үйлчилсэн байсан.
Амны хаалт бол үнэхээр сайн хамгаалж чадаж байна. Гараа сайн угааж ариутгаарай. Бид вакцин болон вирусийн эсрэг эмчилгээнд найдаж байна. Вакциныг маш удаан хугацаанд үйлдвэрлэдгийг санаж санаа сэтгэлийн хувьд тэвчээртэй байх хэрэгтэй.