БШУЯ-наас 9-р сарын 1-нд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх болсонтой холбоотойгоор мэдээлэл хийж байна.
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг 9-р сарын 1-нээс эхлүүлэх Засгийн газрын шийдвэр гарлаа. Танхимын болон теле хичээл хосолсон хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг явуулахаар боллоо. Цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийг 9-р сарын 1-нд, МСҮТ-инй хичээлийг 9-р сарын 14, их, дээд сургуулийг 10-р сарын 5-наас эхлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эцэг эх, асран хамгаалагч нар хамтарч ажиллах хэрэгтэй болж байна. Бүх шатанд танхимаар хичээллэх бол хүүхдийн тоо 20 байхаар тооцсон. Сургуулийн өмнөх нас учир таван настай хүүхдийг цэцэрлэгт 100 хувь хамруулна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл явагдана. Их, дээд сургуулиудыг лекцийн хичээл телевизээр явагдана. Харин дадлагын ажил, семинар, лабораторийн хичээл танхимаар явагдана.
Анги танхимын ариутгал цэвэрлэгээг ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ. Энэ нь энгийн үеийн цэвэрлэгээнээс өөр юм. Хүүхэд хоорондын зай барих, хүүхдийн гарыг хоёр цаг тутам угаалгах, ангид хепа шүүлтүүр тавих зэрэг шаардлага тавигдаж байгаа.
Танхимд судлах хичээлийн тоог багасгана. 1-12 дугаар ангид монгол хэл, математикийг танхимд, дунд ангид байгалийн ухааны хичээлийг, ахлах ангид лабораторийн хичээл танхимаар үзэх чиглэл бодлого барьж байна. Ийм байдлаар нэг сар болон сар гаруйн хугацаанд явах юм.