Коронавирус шүлсээр халдварладаг тул иргэд олноороо цуглаж, дуулж хуурдах нь эрсдэлтэй

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Манай улсад 282 хүн өчигдөр тусгаарлалтад орж, 181 хүн тусгаарлалтаас гарлаа. Улсын хэмжээнд 2695 хүн тусгаарлалтад байна.

Европын орнуудад коронавирусийн хоёр дахь давлагаа гарч, манай хоёр хөршид халдварын тоо нэмэгдэж байна. ЭМЯ-ны дуудлагын утсанд иргэд олноороо цуглаж, найр наадам хийх нь их байгаа тухай мэдээлэл өгч байна. Коронавирус шүлсээр дамжин халдварладаг. Иймд олуулаа цуглаж их дуулж, хуурдах нь халдвар тараах эрсдэлтэй. Энэ жилийн хувьд найр наадмаа өнжих талаар бодож тунгаахыг иргэддээ сануулмаар байна.