Хадлан тэжээл бэлтгэх ажлыг аравдугаар сараас өмнө дуусгах үүрэг өгчээ

Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэн яаралтай шийдвэрлэх ажлын нэг нь Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явдал болоод буй Үүнтэй холбоотойгоор 2020 оны долоодугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 19 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоолд бүх шатны Засаг дарга нарт Хөдөө аж ахуйн салбарыг өвөлжилт, хаваржилтанд бэлтгэх тодорхой үүрэг, даалгаварыг дэлгэрэнгүй зааж өгсөн.

Улмаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудлаар хангайн бүсийн аймгуудын засаг дарга нартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, үүрэг чиглэл өгч ажиллажээ.

Цаг уурын мэдээгээр хур тунадас багатай, олон жилийн дунджаас дулаан байх тул зуншлага сайжрахгүй байсаар сэрүүний улиралтай золгож болзошгүйг холбогдох албаныхан анхааруулсан юм.

Энэ жилийн хувьд зуншлага долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн:

50 орчим хувьд сайн,

30 гаруй хувьд дунд,

20 орчим хувьд муу байгаа бөгөөд Баянхонгор, Өвөрхангай нутгаар муу байгаа аж. Цаг уурын мэдээгээр хур тунадас багатай олон жилийн дунджаас дулаан байх тул зуншлага сайжрахгүй байсаар сэрүүний улиралтай золгож болзошгүйг холбогдох албаныхан анхааруулсан юм.

Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Аравдугаар сард Хангай, Хөвсгөл, хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа нь тогтвортой цасан бүрхүүл эрт тогтох нөхцөл болж болзошгүй байна. Энэ нь улмаар өвлийн улирал, тэр дундаа арванхоёроос нэгдүгээр сарууд олон жилийн дунджаас хүйтэн болж болзшгүйг илтгэх нэг хүчин зүйл” хэмээн ирэх өвлийн цаг агаарын төлөв байдлын талаар танилцуулав.