Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзалт хийлээ.
"Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас монгол улсын эрүүл мэндийн салбарт нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Үүн дээр нэмээд 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Ази Номхон далайн гамшгаас хамгаалах сангаас нэмэлтээр олгохоор болсон тухай суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газарт үзүүлэхээр төлөвлөсөн төсвийн нэмэлт дэмжлэгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанууд тусгагдана гэдгийг хэлсэн юм. Монгол Улсын Засгийн газар болон АХБ-ны хамтарсан эрүүл мэндийн салбарын 4-р төслийн хүрээнд СХД-т баригдсан жишиг эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт болон боловсон хүчнийг дадлагажуулах асуудлыг аль болох түргэвчилж эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах талаар анхаарч ажиллана гэв.