Долоодугаар сард 14 удаагийн нислэгээр 3397 иргэнээ татан авч байна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас олон нийт рүү хандсан ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “УОК Засгийн газрын шийдвэрээр гадаадад байгаа  иргэдээ шат дараатайгаар татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар бид 14371 иргэнээ татан аваад байна. 44 улсаас нийт 40 удаагийн тусгай үүргийн нислэгээр 13 чиглэлээр бид иргэдээ татан авсан.

Иргэдийн өргөдөл гомдол маш их ирдэг.

Долоодгаар сард 11 нислэг хийхээр төлөвлөж байсан. Гэхдээ УОК-ын шуурхай штабаас нөөц бололцоогоо нэмэгдүүлснээр нийт бид энэ сард 14 нислэг хийхээр болсон. Ингэснээр бид энэ сард 3397 иргэнээ татан авна.

55 улсаас 11955 иргэн нутаг буцах хүсэлтээ авсан. Өнгөрсөн гуравдугаар сараас ЭСЯ ирэгдийн буцах хүсэлтийг хүлээн авч эхэлсэн. Үндсэндээ 6-7 сард буцах хүсэлтэй иргэдийн тоо. Зун болоод оюутнууд амарч,

Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн дийлэнх хувийг 46 мянга гаруй иргэн оршин суудаг БНСУ-д байгаа монгол иргэд эзэлж байгаа.

Бид гуравдугаар сард буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн. Анх энэ тоо 3000 байв.  Оюутнуудын хичээл сургууль дууссан тул ирэх оюутнуудын тоо өслөө.

Өмнө нь бид таван шалгуур тогтоон, энэ дагуу иргэдээ түрүүлж авчирч байв. Харин одоо энэ шалгуурт хамрагдахааргүй хүмүүс хилийн чанадад тунаж үлдээд байна.

ГХ-ны сайд Н.Энхтайван ажлаа хүлээн аваад гадаад улсууд дахь ЭСЯ-дад хэд хэдэн чиглэл хүргүүллээ. Бид татан авахаас өмнө манай иргэдэд тулгарч буй визийн гэх мэт асуудалд дэмжлэг үзүүлэхийг бусад үлсуудаас хүссэн. Мөн хилийн чанад дахь 55 ЭСЯ бүртгэсэн иргэдийнхээ жагсаалтыг олон нийтэд ил тод мэдээлэхийг үүрэгдсэн. Мөн өргөдөл гаргасан иргэн бүрд хариу өгөх үүрэг өглөө. Мэдээллийн ил тод байдлыг хангахдаа өргөдөл гаргасан иргэдийн овог нэр, бүртгүүлсэн огноог л мэдээлнэ. Бусад мэдээллийг нийтлэхгүй.

Бид цаашид ч татан авах ажлаа эрчимжүүлнэ. Ирэх сард мөн л 3000 иргэнээ авчирна. Европт 2000 орчим иргэн бий" гэв.