Онцгойгийн алба хаагчид аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй болов

НОБГ-ын нийслэлийн аврах анги 105-д Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга болон Тамгын газраас төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн аврах ажиллагааны багаж тоног төхөөрөмжийг “Нано Планет” ХХК-аас хүлээлгэн өглөө.

Аврах ажиллагааны  багаж, тоног төхөөрөмж нь дэлхийд тэргүүлэгч “Холматро” брэндийн автомашины шил зүсэх, тасдах, тэлэх зориулалт бүхий гидр ажиллагаатай 2 хоёр иж бүрдлээс бүрдэж байгаа юм.

Ингэснээр  нийслэлийн Аврах анги-105 багийн багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос авран хамгаалахад томоохон хувь нэмэр болох юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.