Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 20-ны өдөр дөрвөн лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, долдугаар сарын 20-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинижлгээ, мөн тус эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулсан, тандалтын зорилгоор авсан гурван хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнгөрсөн хугацаанд нийт 213 хүн эмчлэгдэн гарсан. Одоо 74 хүн эмчилгээнд байгаа. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна.
Арав, арваннэгдүгээр сард улирлын томуугийн вирус дэгдэнэ. Тэр үед улирлын томуу, коронавируст халдвартай хавсраад бидэнд ямар хэмжээний ачаалал дарамт авчрах вэ гэдэг дээр бид бэлтгэлтэй байх ёстой. Өндөр зохион байгуулалтын доор бид нэг хүн шиг нэгдэн ажиллаж байгаа. Үүнийгээ үргэлжлүүлэх ёстой" гэв.