Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу арилжааны банкууд иргэдийн ипотекийн зээлийг хойшуулах хүсэлтийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл авч, дууссан. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт нийт 72 мянга 303 хүн хамрагдсанаас 38 мянга 270 зээлдэгчийн 2,039 тэрбум төгрөгийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулжээ.