ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Тэрээр өчигдөр нийт 330 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээлээ.
Тодруулбал, Өчигдөр буюу долоодугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийтдээ 330 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгдэд нь илрээгүй байна.
Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 253 хүн,
ХӨСҮТ-д сэжигтэй хэмээн тусгаарлагдсан долоон хүний давтан шинжилгээ,
Дорноговь аймгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолооч
Алтанбулаг дахь боомтоор ирсэн 18 ачаа тээврийн жолооч
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний хариу болон ХӨСҮТ-ээс эдгэрч гарсан 24 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Монгол Улсад нийт батлагдсан 287 тохиолдол байна. Тэдгээрийн 213 нь эдгэрч дараагийн шат руу шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 74 хүнийг эмчилж байна. Үүний 64 хүн нь хөнгөн, 10 хүн хүндэвтэр байдалтай байна. Мөн нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байна. Түүнчлэн 116 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт хийлгэж байна хэмээв.
Түүнчлэн тэрээр “Бид чартер онгоцоор ирэх иргэдээ тосох бэлтгэл ажлаа хийн, хүлээж байна” гэлээ.