Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадам “XIII зуун” цогцолборт урианхай, буриад сурын харваагаар үргэлжилж байна.
Өчигдөр болсон урианхай сурын харваанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, спортын мастер Эрхэмбаярын Хосбаяр түрүүлэв. Тэрбээр 21 оноогоор түрүүлэх болзол ханган, урианхай сурын улсын мэргэн цол хүртлээ.
Хоёрдугаар байрт Завхан аймгийн Тэс сумын харьяат “Мондэ” багийн харваач, улсын мэргэн Б.Хатансайхан, гуравдугаар байрт байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Мондэ” багийн харваач Урианхай сурын мэргэн Ж.Мягмар оров.
Дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, улсын хошой мэргэн Батзориг шалгарчээ.