Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцонд нэгэн эх амаржиж ихэр охид мэндэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл охидод Алтанжигүүр, Мөнгөнжигүүр гэсэн нэр хайрлаж, 18 нас хүртлээ МИАТ компанийн онгоцоор үнэгүй нисэх онцгой эрх олгожээ.
Агаарт амаржсан эх үрсийн биеийн байдал сайн байна. Хугацаанаас өмнө амаржсан эхийг тусгай үүргийн онгоцонд үүрэг гүйцэтгэж явсан ХӨСҮТ-ийн тархвар судлаач, ЭХЭМҮТ-ийн эмч сувилагч, мэргэжлийн хяналтын байцаагч нар эх барьж авсан юм. Мөн нисэх багийнхан боломжит хурдаараа нислэг удирдан онгоцоо 30 минутын өмнө амжилттай газардуулж чаджээ.