Монгол наадам эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт нийслэлээс зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “XIII зуун цогцолбор”-т болж байна.  

Төрийн Есөн хөлт их цагаан тугийг цэнгүүлэхээр Төрийн хүндэт хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан халхын их хан уул Нагалхаан уулын өвөрт залж байна.