Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг эхний хагас жилд 100-аас дээш хувиар давуулан биелүүлэв. Төлөвлөгөөт ажлын хугацаанд Нунтаглан баяжуулах хэсэгт SIEMENS үйлдвэрийн 20/5 тн-ын даацтай гүүрэн кран шинээр суурилуулсан бөгөөд Өөрөө нунтаглах хэсгийн МШЦ5,5*6,5М тээрмийг шинэчлэн сольжээ. Энэ онд хийх үндсэн тоног төхөөрөмжийн 16 их засварын ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй явж байна. Үүнээс гадна Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд их зогсолтоор хийгдэх 104 ажлын жагсаалт батлагджээ. Үүний 66 ажлыг Баяжуулах үйлдвэрийн хамт олон өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан хийх аж. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмж,сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн бөгөөд 33 ажлыг Засвар угсралтын цехийн хамт олон, таван ажлыг Барилга угсралтын цех тус тус гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. 2020 оны II хагас жилд МШЦ3.2х4.5 тээрмийн болон Туузан дамжуулгын их засвар, ШХХ-ийн молибдений өтгөрүүлэгчийг шинэчлэн солих зэрэг томоохон ажил хийгдэнэ.