Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжид цэвэрлэгдсэн усыг Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далан руу шахаж, үйлдвэрийн технологийн хэрэгцээнд эргэн ашигладаг. Энэхүү Цэвэрлэх байгууламжийн 8НДВ-60 маркийн насосны ашиглалтын хугацаа дууссан тул техник ашиглалтын найдвартай ажиллагааг хангах зорилгоор KSB-ийн Омега 200-670/315 маркийн насосны агрегатыг солин суурилуулж байна. 2020 оны засвар угсралтын ажлын төлөвлөгөөний дагуу Инженерийн зураг төслийн хүрээлэн энэхүү ажлын зураг төслийг гаргажээ. Уг насосны агрегатыг сольж суурилуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Шинэ насосны агрегат суурилуулснаар үйлдвэрлэлийн технологийн цэвэрлэгдсэн усыг Хаягдлын аж ахуйн даланд улирал харгалзахгүй жилийн турш шахах боломж бүрдэнэ. Мөн Хаягдлын аж ахуйн далан руу шахах ф400 хос шугам хоолойг шинэчилж солих ажлын зураг төсөл батлагдаад байна.
Т.Батчулуун