Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 5 сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилттай байна. Энэ хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөөг 103.7 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 104.2 хувиар тус тус биелүүлэв. Тодруулбал, 1427.4 мянган метр куб уулын цул гаргаж, 573.5 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Ил уурхайнхан 2174.5 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 103.2 хувиар биелүүлсэн бол баяжуулагчид 1820.5 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлжээ. Хүдэр дэх зэс болон молибдены агуулгын төлөвлөгөөний биелэлт 101.1-118.7 хувьтай байна. Харин зэсийн металл авалт 87.5 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены металл авалт 50.01 хувь буюу төлөвлөгөө 103.1 хувиар биелсэн дүн гарчээ. Баяжмал дахь зэсийн металл 7430 тонн, молибдены металл 167.5 тонны гүйцэтгэлтэй, төлөвлөгөөний биелэлт 110.7-133.7 хувьтай байгаа бол баяжмал дахь зэс молибдены агуулгын төлөвлөгөө 102.2-102.4 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Энэ хугацаанд 33245 тонн зэсийн баяжмал ачигдаж, чанарын үзүүлэлт 102.2 хувиар, 281.1 тонн молибдены баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 102.4 хувиар тус тус биелжээ.