ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр "Долоодугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Батлан хамгаалахын сургуулийн оюутан 42 хоног эмчлэгдээд гарч байгаа нь энэ.
Нийт батлагдсан тохиолдол 220 байгаагаас 177 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 43 хүний биеийн байдлыг үнэлбэл 37 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна" гэв.