АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse” байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.
Тодруулбал, зүрхний хагалгаанд орсон есөн хүүхэд ээж, орчуулагчийн хамт олон улсын хүмүүнлэгийн онгоцоор ирээд байна.
Эх орондоо ирсэн иргэдийг “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.