Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зогсоогоод байсан юм.
Энэ хязгаарлалт зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цуцлагдсан байна.
Сонгуулийн тухай хуульд санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгуулийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг.
Шилжилт хөдөлгөөнийг ирэх наймдугаар сарын 16-наас 10 дугаар сарын 16-ныг хүртэл дахин зогсоох тухай УБЕГ-ын эх сурвалж мэдээллээ.
Учир нь орон нутгийн сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар УИХ-аас тогтоосон юм.