ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл
"Дэлхийн дахинаа 10,400,000 хүн өвчилж, 507,000 хүн нас бараад байна.
Сүүлийн 24 цагт 200,000 гаруй хүн шинээр өвчиллөө. АНУ, Бразид, Энэтхэгт халдварын тохиодол хамгийн олон бүртгэгдсэн.
Халдварт өвчний математик тооцооллын төвийн судлаачид дэлхийн нийт хүн амын 5 хувь нь коронавируст халдвараар өвчлөх магадлалтай гэсэн тооцоолол хийсэн байна.
"Цар тахал буурах болоогүй, дэлхийн бүх улс орны өмнө тулгарах асуудал боллоо. Хүн бүр коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй. Гэхдээ хүн бүр өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах боломжтой" хэмээн ДЭМБ-ын захирал онцолж хэллээ.
Мөн тэрбээр хэцүү байгаа хэдий ч итгэл найдвараа алдаж болохгүй хэмээн уриаллаа.
ОХУ-д өчигдөр 6,719 хүн шинээр өвчилж, 59 хүн нас барсан байна. Манай олон аймагтай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсэн. Тувад нийт өвчлөлийн тоо 4,361 болсон байна.
Манай улсын хувьд 24 цагийн хугацаанд 119 дугаарт 159 дуудлага ирсэн бол гадаад улсуудаас 5 иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан" гэдгийг хэллээ.