Нур Султанаас ирсэн иргэнээс 19 хоногийн дараах шинжилгээгээр коронавирус илэрлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “6 сарынн 25-нд нийт 216 хүнд шинжилгээ хийхэд 215 коронавирус илрээгүй. Харин 1 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, энэ сарын 10-нд Нур Султан Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүний 3 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Үндсэндээ 19 хоногийн дараа коронавирус илэрлээ. Нур Султан Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нийт 10 хүнээс коронавирус илрээд байна.

Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 2 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 14 жолоочоос коронавирус илрээгүй.

Монгол Улсад онош батлагдсан 220 тохиолдол байгаагаас 175 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  45 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 36 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байна" гэв.