Европын холбооны 27 улсад шинэ коронавирусийн халдвар авч, хүндэрсэн хүмүүсийн эмчилгээнд “Remdesivir” тарилгыг хэрэглэхээр болжээ.
Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Европын эмийн агентлагийн хүний эмийн хорооноос Gilead Sciences компанийн “Remdesivir” тарилгыг COVID-19 халдвартай өвчтөнүүдэд хэрэглэх зөвшөөрлийг олгох зөвлөмж болон дүгнэлтийг гаргажээ.
Тус тарилгыг Европын холбооны 27 улсад хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Ингэхдээ, зөвхөн насанд хүрэгчид болон 12-оос дээш насны уушгины хатгалтгаатай, хүчил төрөгчийн хангамж шаардлагатай өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвлөжээ.
Дээрх тарилгыг өмнө нь Америк, Энэтхэг, Солонгос, Япон зэрэг улсад яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байсан юм" гэсэн мэдээлэл өглөө.